Орчны шинжилгээний мэдээ > Гадаргын усны чанар

Сэлэнгэ аймгийн гадаргын болон хаягдал ус, агаарын чанарын 2020 оны 08 дугаар сарын тойм

Шинэчлэгдсэн: 2024-12-26 05:54:28

1.Гадаргын усны чанар

Сэлэнгэ аймгийн Байгаль орчны шинжилгээний лаборатори нь гадаргын усны хяналт-шинжилгээний хөтөлбөрийн дагуу 2020 оны 08 дугаар сард Сэлэнгэ мөрөн, Орхон, Хараа, Ерөө, Бургалтай, Зэлтэр, Бугант, Буурь, Хиагт голуудын хяналт-шинжилгээний цэгээс нийт 16 усны сорьц авч, усны химийн найрлага, чанарын 20 гаруй үзүүлэлтийг тодорхойллоо.

Сэлэнгэ мөрөн, Сэлэнгэ голын Сэлэнгэ-12 дугаар зөрлөг цэгээс 2 удаа, Зүүнбүрэн хяналт-шинжилгээний цэгээс 1 удаа усны сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 162-183 мг/л-т хэлбэлзэж, хүчилтөрөгчийн горим хэвийн, MNS4586:98 усны чанарын стандарт дахь хүлцэх агууламж (цаашид ХА гэх)-аас Сэлэнгэ-12 дугаар зөрлөг цэгээс 08 сарын 10-нд авсан сорьцонд аммонийн азот /NH­4/-ын агууламж 0.59 мгN/л буюу ХА-аас 1.18 дахин,  нитритийн азотын /NО2/-ын агууламж 0.022 мгN/л буюу ХА-аас 1.1 дахин, Сэлэнгэ-12 дугаар зөрлөг цэгээс 08 сарын 20-нд авсан сорьцонд нитритийн азотын /NО2/-ын агууламж 0.058 мгN/л буюу ХА-аас 2.9 дахин, биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч /БХХ5/-ийн агууламж 4.8 мгО/л буюу ХА-аас 1.6  дахин тус тус давж  голын гольдролын дагуу  бага зэргийн бохирдол үүссэн байна.

Орхон гол, Орхон голын Шаамар, Сүхбаатар хяналт-шинжилгээний 2 цэгээс усны сорьц авч химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 89-108 мг/л-т хэлбэлзэж, хүчилтөрөгчийн горим хэвийн, Орхон-Шаамар цэгээс авсан сорьцонд аммонийн азот /NH­4/-ын агууламж 0.70 мгN/л буюу ХА-аас 1.4 дахин давсан байна.

Хараа гол, Хараа голын Мандал сумын гүүрний дээд ба доод, Баянгол хяналт-шинжилгээний 3 цэгээс усны сорьц авч химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 71-109 мг/л-т хэлбэлзэж,  Хараа-Зүүнхараа дээд цэгээс авсан усанд  перманганатын исэлдэх чанар 11.3 мгО/л буюу ХА-аас 1.1 дахин, аммонийн азот /NH­4/-ын агууламж 0.55 мгN/л буюу ХА-аас 1.1 дахин, Хараа-Зүүнхараа доод цэгээс авсан усанд аммонийн азот /NH­4/-ын агууламж 0.52 мгN/л буюу ХА-аас 1.04 дахин,  нитритийн азотын /NО2/-ын агууламж 0.036 мгN/л буюу ХА-аас 1.8 дахин, перманганатын исэлдэх чанар 10.7 мгО/л буюу ХА-аас 1.07 дахин, Хараа-Баруунхараа хяналт шинжилгээний цэгээс авсан усны сорьцонд  перманганатын исэлдэх чанар 11.0 мгО/л буюу ХА-аас 1.1 дахин тус тус давсан байна.

Ерөө гол, Ерөө голын Бугант, Ерөө, Дулаанхаан хяналт-шинжилгээний 3 цэгээс усны сорьц авч химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 50-55 мг/л-т хэлбэлзэж,  Ерөө-Ерөө хяналт шинжилгээний цэгээс авсан сорьцны усан дахь аммонийн азот /NH­4/-ын агууламж 0.90 мгN/л буюу ХА-аас 1.8 дахин, Ерөө-Дулаанхаан  хяналт шинжилгээний цэгээс авсан сорьцонд  аммонийн азот /NH­4/-ын агууламж 1.67 мгN/л буюу ХА-аас 3.34 дахин,  перманганатын исэлдэх чанар 11.3 мгО/л буюу ХА-аас 1.13 дахин  тус тус давж  голын гольдролын дагуу бага зэргийн бохирдол үүссэн байна.

Бургалтай гол, Бургалтай голын Бургалтай хяналт-шинжилгээний 1 цэгээс усны сорьц авч химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 229 мг/л,  ХА-аас нитритийн азотын /NО2/-ын агууламж 0.024 мгN/л буюу 1.2 дахин давсан байна.

Зэлтэр гол, Зэлтэр голын Зэлтэр хяналт-шинжилгээний 1 цэгээс усны сорьц авч химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 138 мг/л,  ХА-аас бохирдолгүй байна.

Бугант гол, Бугант голын Бугант хяналт-шинжилгээний 1 цэгээс усны сорьц авч химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 59 мг/л,  Бугант-Бугант хяналт шинжилгээний цэгээс авсан сорьцны усан дахь аммонийн азот /NH­4/-ын агууламж 2.07 мгN/л буюу ХА-аас 4.14  дахин давсан байна.

Буурь гол, Буурь голын Сүхбаатар хяналт-шинжилгээний 1 цэгээс усны сорьц авч химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 704 мг/л, голын усны  хүчилтөрөгчийн хангамж сайн, 8.16 мгО/л байсан боловч биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч /БХХ5/-ийн агууламж 3.6  мгО/л буюу ХА-аас 1.2 дахин, перманганатын исэлдэх чанар 22.8 мгО/л буюу ХА-аас 2.28 дахин, аммонийн азот /NH­4/-ын агууламж 0.54 мгN/л буюу ХА-аас 1.08 дахин тус тус давж голын дагуу бохирдолтой байлаа.

Хиагт гол, Хиагт голын Алтанбулаг хяналт-шинжилгээний 1 цэгээс усны сорьц авч химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт их, 572 мг/л, голын усны  хүчилтөрөгчийн хангамж сайн, 8.32 мгО/л байсан боловч хялбар исэлдэх органик бодис болон эрдэс азотын бохирдол их, биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч /БХХ5/-ийн агууламж 4.6 мгО/л буюу ХА-аас 1.53 дахин, усан дахь аммонийн азот /NH­4/-ын агууламж 0.52 мгN/л буюу ХА-аас 1.04 дахин, нитритийн азотын /NО2/-ын агууламж 1.755 мгN/л буюу ХА-аас 87.8 дахин, эрдэс фосфор /Рэрд/-ын агууламж 0.348 мгР/л буюу ХА-аас 3.48 дахин давж маш их бохирдолтой байлаа.

Ус бохирдуулах бодисын агууламж

Хүснэгт 1

Усны харуулын нэр

Бохирдуулах бодис, мг/л

О2

БХХ5

ПИЧ

NH4

NO2

P

1

Сэлэнгэ - Зүүнбүрэн

-

-

1.9

0.02

0.001

0.002

2

Сэлэнгэ – 12 р зөрлөг 10

7.54

2.4

7.8

0.59

0.022

0.025

3

Сэлэнгэ – 12 р зөрлөг 20

7.54

4.8

4.4

0.44

0.058

0.081

4

Орхон – Шаамар

7.54

1.4

5.8

0.70

0.005

0.013

5

Орхон –  Сүхбаатар

7.61

1.7

5.0

0.49

0.013

0.023

6

Хараа-Зүүнхараа /дээд/

-

-

11.3

0.55

0.003

0.005

7

Хараа-Зүүнхараа /доод/

-

-

10.7

0.52

0.036

0.008

8

Хараа-Баруунхараа

-

-

11.0

0.30

0.005

0.002

9

Ерөө-Бугант

-

-

5.2

0.35

0.006

0.011

10

Ерөө-Ерөө

-

-

7.8

0.90

0.014

0.024

11

Ерөө-Дулаанхаан

-

-

11.3

1.67

0.014

0.066

12

Бургалтай-Бургалтай

-

-

2.4

0.14

0.024

0.020

14

Зэлтэр-Зэлтэр

-

-

2.7

0.05

0.010

0.015

15

Бугант-Бугант

-

-

6.6

2.07

0.008

0.029

16

Буурь-Сүхбаатар

8.16

3.6

22.8

0.54

0.001

0.040

17

Хиагт-Алтанбулаг

8.32

4.6

2.4

0.52

1.755

0.348

 

MNS 4586:98

 

3

10.0

0.5

0.02

0.1

2.Хаягдал бохир усны хяналт-шинжилгээ

2020 оны 08 дугаар сарын 10-нд, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын “Урсгал-Ус” ХХК-ны хаягдал ус цэвэрлэх байгууламж /цаашид ЦБ гэх/-ийн орох, гарах цэгээс авсан хаягдал бохир усны 2 сорьцонд хийсэн шинжилгээний дүнгээс үзэхэд ЦБ-аас гарч байгаа ус 85.9%-ийн цэвэршүүлэлттэй байжээ.

2020 оны 08 дугаар сарын ЦБ-ын орж байгаа болон цэвэршүүлээд гарч байгаа хаягдал бохир усны сорьцонд хийсэн шинжилгээний дүнг MNS 4943:2015 “Хаягдал ус”-ны стандартад заагдсан хүрээлэн байгаа орчинд нийлүүлэх хаягдал усан дахь бохирдуулах бодисын зөвшөөрөгдөх дээд хэмжээ (цаашид ЗДХ гэх)-тэй харьцуулан 2 дугаар хүснэгтэд үзүүллээ.

2 дугаар хүснэгт

Цэвэрлэх байгууламж

Цэг

РН

Ж/б

өнгө

БХХ5

ПИЧ

P

NH4

NO2

NO3

Цэвэрлэгээний чанар %

1

2

3

4

5

5

6

7

8

9

10

11

MNS 4943:2015

 

6-9

30

 

20

20

1.5

15

 

Сэлэнгэ,Сүхбаатар “Урсгал-Ус” ХХК-ны ЦБ

Орж

7.89

1022.8

82.64

164.8

33.0

4.642

30.55

1.508

2.73

21.4

Гарч

7.20

45.4

16.00

129.5

23.9

Тайлбар: Ж/Б-жинлэгдэх бодис, БХХ5-биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч, ПИЧ-Перманганатын исэлдэх чанар, MNS 4943-2015 “Хаягдал ус”-ны стандартад заагдсан хүрээлэн байгаа орчинд нийлүүлэх хаягдал усан дахь бохирдуулах бодисын зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс давсан үзүүлэлтүүдийг тодруулав.

Дүгнэлт: Эхний 8 сарын байдлаар Зэлтэр гол маш цэвэр, Сэлэнгэ мөрөн, Орхон, Хараа, Ерөө, Бугант, Бургалтай гол цэвэр Буурь гол бага бохирдолтой, Хиагт маш бохир байлаа.

Энэ сард Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын “Урсгал Ус” ХХК-ны ЦБ-ийн цэвэрлэгээний чанар 21.4% ба цэвэршүүлээд гарч байгаа усанд MNS 4943:2015  стандарт дахь зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс нийт азот 2.3 дахин, биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч 6.0 дахин, жинлэгдсэн бодис 1.5 дахин, перманганатын исэлдэх чанар 1.2 дахин, фосфор 3.1 дахин  их агуулагдаж байна.

Агаарын шинжилгээ: Сүхбаатар суманд агаарын бохирдол стандарт хэмжээнээс хэтрээгүй бөгөөд нийт 42 удаагийн ажиглалт хийсэн байна. Агаарын чанарын 1-р харуулын 08-р сарын ажиглалтын дүнгээс үзэхэд агаар дахь хүхэрлэг хийн дундаж агууламж 0.003 мг/м3, хамгийн их нь 0.006 мг/м3, азотын давхар ислийн дундаж агууламж 0.028 мг/м3, хамгийн их нь 0.045 мг/м3, нийт тоосны дундаж агууламж 0.039 мг/м3, хамгийн их нь 0.078 мг/м3, MNS 4585:2016 стандарт дахь хүлцэх агууламжаас РМ10 тоосонцор даваагүй бөгөөд агаар болон хөрсөн дээрхи цацрагийн түвшин фон түвшнээс даваагүй байна.

Агаарын чанарын 2-р харуул болох Мандал суманд агаарын бохирдол стандарт хэмжээнээс даваагүй ба нийт 42 удаагийн ажиглалт хийсэн. Агаар дахь түгээмэл бохирдуулагч хий болох азотын давхар ислийн дундаж агууламж 0.024 мг/м3, хамгийн их агууламж 0.035 мг/м3, хүхэрлэг хийн дундаж агууламж 0.002 мг/м3, хамгийн их агууламж 0.003 мг/м3 байна.

 

 

Мэдээ бичсэн: БОШЛ-ын эрхлэгч М.Аягүл

Холбоотой мэдээний жагсаалт

Гарчиг Үүсгэсэн огноо Хандалт
Сэлэнгэ аймгийн гадаргын болон хаягдал ус, агаарын чанарын 2024 оны 11 дүгээр сарын тойм 2024-12-02 24
Сэлэнгэ аймгийн гадаргын болон хаягдал ус, агаарын чанарын 2024 оны 10 дугаар сарын тойм 2024-11-01 193
Сэлэнгэ аймгийн гадаргын болон хаягдал ус, агаарын чанарын 2024 оны 09 дүгээр сарын тойм 2024-10-01 211
Сэлэнгэ аймгийн гадаргын болон хаягдал ус, агаарын чанарын 2024 оны 08 дугаар сарын тойм 2024-09-03 245
Сэлэнгэ аймгийн гадаргын болон хаягдал ус, агаарын чанарын 2024 оны 07 дугаар сарын тойм 2024-08-02 230
Сэлэнгэ аймгийн гадаргын болон хаягдал ус, агаарын чанарын 2024 оны 06 дугаар сарын тойм 2024-07-03 269
Сэлэнгэ аймгийн гадаргын болон хаягдал ус, агаарын чанарын 2024 оны 05 дугаар сарын тойм 2024-06-04 284
Сэлэнгэ аймгийн гадаргын ус, агаар болон хаягдал усны чанарын 2024 оны 04 дүгээр сарын тойм 2024-05-03 337
Сэлэнгэ аймгийн гадаргын болон хаягдал ус, агаарын чанарын 2024 оны 03 дугаар сарын тойм 2024-04-02 276
Сэлэнгэ аймгийн гадаргын болон хаягдал ус, агаарын чанарын 2024 оны 02 дугаар сарын тойм 2024-03-01 334
Сэлэнгэ аймгийн гадаргын болон хаягдал ус, агаарын чанарын 2024 оны 01 дүгээр сарын тойм 2024-02-01 277
Сэлэнгэ аймгийн гадаргын болон хаягдал ус, агаарын чанарын 2023 оны 12 дугаар сарын тойм 2024-01-17 288
Сэлэнгэ аймгийн гадаргын болон хаягдал ус, агаарын чанарын 2023 оны 11 дүгээр сарын тойм 2023-12-01 615
Сэлэнгэ аймгийн гадаргын болон хаягдал ус, агаарын чанарын 2023 оны 10 дугаар сарын тойм 2023-11-06 683
Сэлэнгэ аймгийн гадаргын болон хаягдал ус, агаарын чанарын 2023 оны 09 дүгээр сарын тойм 2023-10-02 642
Сэлэнгэ аймгийн гадаргын болон хаягдал ус, агаарын чанарын 2023 оны 08 дугаар сарын тойм 2023-09-01 692
Сэлэнгэ аймгийн гадаргын болон хаягдал ус, агаарын чанарын 2023 оны 07 дугаар сарын тойм 2023-08-01 765
Сэлэнгэ аймгийн гадаргын болон хаягдал ус, агаарын чанарын 2023 оны 06 дугаар сарын тойм 2023-07-05 797
Сэлэнгэ аймгийн гадаргын болон хаягдал ус, агаарын чанарын 2023 оны 05 дугаар сарын тойм 2023-06-05 641
Сэлэнгэ аймгийн гадаргын болон хаягдал ус, агаарын чанарын 2023 оны 04 дүгээр сарын тойм 2023-05-02 898
Сэлэнгэ аймгийн гадаргын болон хаягдал ус, агаарын чанарын 2023 оны 03 дугаар сарын тойм 2023-04-03 693
Сэлэнгэ аймгийн гадаргын болон хаягдал ус, агаарын чанарын 2023 оны 02 дугаар сарын тойм 2023-03-01 629
Сэлэнгэ аймгийн гадаргын болон хаягдал ус, агаарын чанарын 2023 оны 01 дүгээр сарын тойм 2023-02-01 721
Сэлэнгэ аймгийн гадаргын болон хаягдал ус, агаарын чанарын 2022 оны 12 дугаар сарын тойм 2023-01-02 638
Сэлэнгэ аймгийн гадаргын болон хаягдал ус, агаарын чанарын 2022 оны 11 дүгээр сарын тойм 2022-12-01 658
Сэлэнгэ аймгийн гадаргын болон хаягдал ус, агаарын чанарын 2022 оны 10 дугаар сарын тойм 2022-11-01 773
Сэлэнгэ аймгийн гадаргын болон хаягдал ус, агаарын чанарын 2022 оны 09 дүгээр сарын тойм 2022-10-04 731
Сэлэнгэ аймгийн гадаргын болон хаягдал ус, агаарын чанарын 2022 оны 08 дугаар сарын тойм 2022-09-01 780
Сэлэнгэ аймгийн гадаргын болон хаягдал ус, агаарын чанарын 2022 оны 07 дугаар сарын тойм 2022-08-03 742
Сэлэнгэ аймгийн гадаргын болон хаягдал ус, агаарын чанарын 2022 оны 06 дугаар сарын тойм 2022-07-04 769
Сэлэнгэ аймгийн гадаргын болон хаягдал ус, агаарын чанарын 2022 оны 05 дугаар сарын тойм 2022-06-09 824
Сэлэнгэ аймгийн гадаргын болон хаягдал ус, агаарын чанарын 2022 оны 04 дүгээр сарын тойм 2022-05-02 783
Сэлэнгэ аймгийн гадаргын болон хаягдал ус, агаарын чанарын 2022 оны 03 дугаар сарын тойм 2022-04-04 733
Сэлэнгэ аймгийн гадаргын болон хаягдал ус, агаарын чанарын 2022 оны 2 дугаар сарын тойм 2022-03-01 683
Сэлэнгэ аймгийн гадаргын болон хаягдал ус, агаарын чанарын 2022 оны 1 дүгээр сарын тойм 2022-02-01 695
Сэлэнгэ аймгийн гадаргын болон хаягдал ус, агаарын чанарын 2021 оны 12 дугаар сарын тойм 2022-01-04 1055
Сэлэнгэ аймгийн гадаргын болон хаягдал ус, агаарын чанарын 2021 оны 11 дүгээр сарын тойм 2021-12-01 751
Сэлэнгэ аймгийн гадаргын болон хаягдал ус, агаарын чанарын 2021 оны 10 дугаар сарын тойм 2021-11-02 799
Сэлэнгэ аймгийн гадаргын болон хаягдал ус, агаарын чанарын 2021 оны 09 дугаар сарын тойм 2021-10-05 780
Сэлэнгэ аймгийн гадаргын болон хаягдал ус, агаарын чанарын 2021 оны 08 дугаар сарын тойм 2021-09-03 713
Сэлэнгэ аймгийн гадаргын болон хаягдал ус, агаарын чанарын 2021 оны 7 дугаар сарын тойм 2021-08-04 1368
Сэлэнгэ аймгийн гадаргын болон хаягдал ус, агаарын чанарын 2021 оны 06 дугаар сарын тойм 2021-07-01 863
Сэлэнгэ аймгийн гадаргын болон хаягдал ус, агаарын чанарын 2021 оны 05 дугаар сарын тойм 2021-06-04 1193
Сэлэнгэ аймгийн гадаргын ус болон агаарын чанарын 2021 оны 04 дугаар сарын тойм 2021-05-03 843
Сэлэнгэ аймгийн гадаргын болон хаягдал ус, агаарын чанарын 2021 оны 3 дугаар сарын тойм 2021-04-02 840
Сэлэнгэ аймгийн гадаргын болон хаягдал ус, агаарын чанарын 2021 оны 2 дугаар сарын тойм 2021-03-04 1188
Сэлэнгэ аймгийн гадаргын болон хаягдал ус, агаарын чанарын 2021 оны 1 дүгээр сарын тойм 2021-02-01 912
Сэлэнгэ аймгийн гадаргын болон хаягдал ус, агаарын чанарын 2020 оны 12 дугаар сарын тойм 2021-01-05 773
Сэлэнгэ аймгийн гадаргын болон хаягдал ус, агаарын чанарын 2020 оны 11 дугаар сарын тойм 2020-12-02 815
Сэлэнгэ аймгийн гадаргын болон хаягдал ус, агаарын чанарын 2020 оны 10 дугаар сарын тойм 2020-11-03 812
Сэлэнгэ аймгийн гадаргын болон хаягдал ус, агаарын чанарын 2020 оны 09 дугаар сарын тойм 2020-10-06 778
Сэлэнгэ аймгийн гадаргын болон хаягдал ус, агаарын чанарын 2020 оны 7 дугаар сарын тойм 2020-08-07 832
Сэлэнгэ аймгийн гадаргын болон хаягдал ус, агаарын чанарын 2020 оны 06 дугаар сарын тойм 2020-07-01 819
Сэлэнгэ аймгийн гадаргын болон хаягдал ус, агаарын чанарын 2020 оны 05 дугаар сарын тойм 2020-06-02 849
Сэлэнгэ аймгийн гадаргын ус болон агаарын чанарын 2020 оны 04 дугаар сарын тойм 2020-05-07 943
Сэлэнгэ аймгийн гадаргын болон хаягдал ус, агаарын чанарын 2020 оны 03 дугаар сарын тойм 2020-04-06 1033
Сэлэнгэ аймгийн гадаргын болон хаягдал ус, агаарын чанарын 2020 оны 02 дугаар сарын тойм 2020-03-06 965
Сэлэнгэ аймгийн гадаргын болон хаягдал ус, агаарын чанарын 2020 оны 01 дугаар сарын тойм 2020-02-09 985
Сэлэнгэ аймгийн гадаргын болон хаягдал ус, агаарын чанарын 2019 оны 12 дугаар сарын тойм 2020-01-03 970
Сэлэнгэ аймгийн гадаргын болон хаягдал ус, агаарын чанарын 2019 оны 11 дугаар сарын тойм 2019-12-03 977
Сэлэнгэ аймгийн гадаргын болон хаягдал ус, агаарын чанарын 2019 оны 10 дугаар сарын тойм 2019-11-04 1067
Сэлэнгэ аймгийн гадаргын болон хаягдал ус, агаарын чанарын 2019 оны 09 дугаар сарын тойм 2019-10-03 1002
Сэлэнгэ аймгийн гадаргын болон хаягдал ус, агаарын чанарын 2019 оны 08 дугаар сарын тойм 2019-09-04 1020
Сэлэнгэ аймгийн гадаргын усны чанарын 2019 оны 7 дугаар сарын тойм 2019-08-14 1108
Сэлэнгэ аймгийн гадаргын болон хаягдал ус, агаарын чанарын 2019 оны 06 дугаар сарын тойм 2019-07-02 1068
Сэлэнгэ аймгийн гадаргын болон хаягдал ус, агаарын чанарын 2019 оны 05 дугаар сарын тойм 2019-06-03 1057
Сэлэнгэ аймгийн гадаргын болон хаягдал ус, агаарын чанарын 2019 оны 04 дугаар сарын тойм 2019-05-02 1179
Сэлэнгэ аймгийн гадаргын болон хаягдал ус, агаарын чанарын 2019 оны 03 дугаар сарын тойм 2019-04-03 1092
Сэлэнгэ аймгийн гадаргын болон хаягдал ус, агаарын чанарын 2019 оны 02 дугаар сарын тойм 2019-03-04 1119
Сэлэнгэ аймгийн гадаргын болон хаягдал ус, агаарын чанарын 2019 оны 01 дугаар сарын тойм 2019-02-01 1086